1 Timóteo 2

MONKJV

1 Тиймээс бүхний түрүүнд хүсэлтүүд, гуйлтууд, зуучлалууд, талархлуудаа бүх хүний төлөө,

2 хаад болон эрх мэдэлд буй бүгдийн төлөө өргөхийг би уриалж байна. Тэгвэл бид бүхий л сүсэг бишрэлтэй байдал ба шударга байдал дотор тайван бас амар амгалан амьдралаар замнах болно.

3 Яагаад гэвэл энэ нь бидний Аврагч Шүтээний мэлмийд сайн бөгөөд тааламжтай юм.

4 Тэрбээр бүх хүнийг аврагдаж улмаар үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг.

5 Учир нь ганц Шүтээн байдаг. Бас Шүтээн ба хүмүүн хоёрын хоорондох ганц зууч буюу хүмүүн Христ Есүс байдаг.

6 Тэрбээр өөрийгөө бүгдийн төлөө барьцааны төлбөр болгон өгсөн гэрчлэл нь зохистой цагт байна.

7 Үүний төлөө би номлогч бас төлөөлөгчөөр (би Христ дотор үнэнийг ярьж байна, худал хэлээгүй), Жүүд бусчуудын, итгэл болон үнэн доторх багшаар томилогдсон.

8 Тиймээс эрчүүд хаана ч бай ариун гараа өргөн, хилэгнэл ба эргэлзээгүйгээр гуйлт хийдэг байхыг би хүсч байна.

9 Үүнчлэн бас эмэгтэйчүүд өөрсдийгөө бүрэг ичингүй байдал ба биеэ захирахуйтайгаар зүй зохистой хувцаслалт дотор торлож сүлжсэн үс эсвэл алт эсвэл сувднууд эсвэл үнэтэй хувцсаар биш,

10 (энэ нь сүсэг бишрэлийг тунхагладаг эмэгтэйчүүдэд нийцдэг) харин сайн үйлсүүдээр чим.

11 Эмэгтэй хүн бүхий л захирагдахуйгаар чимээгүй байдалд суралцаг.

12 Харин эмэгтэй хүн эр хүнд заан сургахыг бас дээр нь эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрдөггүй. Харин чимээгүй байдалд байхыг нь зөвшөөрдөг.

13 Учир нь эхлээд Адаам, дараа нь Ээва хэлбэржүүлэгдсэн.

14 Тэгээд Адаам мэхлэгдсэн биш, харин мэхлэгдсэн тэр эмэгтэй хууль зөрчилт дотор болсон.

15 Харин эмэгтэйчүүд биеэ захирах байдалтайгаар итгэл, хайрлахуй, ариун байдал дотор үргэлжлүүлбэл хүүхэд төрүүлэлтээр аврагдана.

Ler em outra tradução

Comparar lado a lado