Tito 2

MONKJV

1 Харин чи эрүүл саруул сургаал болдог ийм зүйлсийг ярь.

2 Настай эрчүүд нь эрүүл саруул ухаантай, хүндлэгдсэн, биеэ захирдаг, итгэл, хайрлахуй, тэвчээр дотор эрүүл саруул байх ёстой.

3 Үүнчлэн настай эмэгтэйчүүд нь ариун байдалд нийцэх зан чанар дотор худал гүтгэгчид биш, дарсанд хэт автаагүй, сайн зүйлсийн багш нар байх ёстой.

4 Энэ нь тэд залуу эмэгтэйчүүдэд эрүүл саруул ухаантай байхыг, өөр өөрсдийн нөхөр болон хүүхдүүдийг хайрлахыг,

5 биеэ захирдаг, цэвэр ариун, гэрийн эзэгтэй, сайн, өөр өөрсдийн нөхөрт дуулгавартай байхыг заахын тулд юм. Тэгвэл Шүтээний үг доромжлогдохгүй.

6 Үүнчлэн залуу эрчүүдийг эрүүл саруул ухаантай байхыг уриал.

7 Сайн үйлсүүдийн хэв маягийг бүх зүйл дээр өөрөөрөө харуул. Сургаалдаа завхраагүй байдлыг, хүндлэгдсэн байдлыг, чин сэтгэлийг,

8 буруутгагдахааргүй эрүүл зөв яриаг харуул. Тэгвэл чиний тухай хэлэх ёрын муу зүйлгүйдээ эсрэг талын чинь хүн ичээгдэх болно.

9 Боолуудад өөрсдийн эздэдээ дуулгавартай байж, бүх зүйл дээр тэдэнд таалагдан, сөргөлдөлгүй,

10 завшилгүй харин бүхий л сайн итгэмжтэй байдлыг харуулахыг уриал. Энэ нь тэд бүх зүйл дээр бидний Аврагч Шүтээний сургаалыг чимэхийн тулд юм.

11 Учир нь аврал авчирдаг Шүтээний энэрэл нь бүх хүнд үзэгдэн,

12 сүсэг бишрэлгүй байдал болон дэлхийн хүсэл тачаалуудаас татгалзахыг, өнөөгийн дэлхий дээр эрүүл саруул, зөв байдалтай, сүсэг бишрэлтэй амьдрах ёстойг,

13 ивээгдсэн найдвар болон агуу Шүтээн ба бидний аврагч Есүс Христийн сүр жавхлант үзэгдэлтийг хүлээхийг бидэнд заан сургаж байна.

14 Тэрбээр биднийг бүхий л хууль бусаас данжилж, өөрт нь онцгой хүмүүс, сайн үйлсүүдэд зүтгэлтэй болгон цэвэршүүлэхийн тулд өөрийгөө бидний төлөө өгсөн.

15 Эдгээрийг бүх эрх мэдэлтэйгээр ярь бас уриал бас зэмлэ. Хэн ч чамайг бүү дорд үзэг.

Ler em outra tradução

Comparar lado a lado