Tiago 3

MONKJV

1 Ахан дүүс минь, багш бид илүү агуу яллалтыг хүлээн авна гэдгийг мэдэх тул олон хүн багш бүү бай.

2 Яагаад гэвэл бид бүгдийг олон зүйлээр бүдрээдэг. Хэрэв хэн нэг нь үгээр бүдрээдэггүй бол тэрбээр төгс бөгөөд биеэ бүхэлд нь бас хазаарлаж чаддаг хүн мөн.

3 Ажигтун, бид өөрсдөдөө морьдыг дуулгавартай байлгахын тулд аманд нь амгайвч хийдэг бөгөөд биеийг нь бүхэлд нь жолооддог.

4 Ажигтун, усан онгоцнууд ч бас агуу том байгаад, ширүүн салхинд туугдаж байлаа ч маш жижиг залуураар, залуурчны хүссэн зүг рүү жолоодогддог.

5 Яг үүнчлэн хэл бол жижиг эрхтэн атлаа агуу зүйлсээр сайрхдаг. Ажигтун, өчүүхэн гал хэчнээн агуу ойг түймэрддэг билээ!

6 Мөн хэл бол гал, хууль бусын ертөнц юм. Ийм л хэл нь бидний эд эрхтнүүдийн дунд байдаг, биеийг бүхэлд нь бузарладаг бөгөөд төрөлх амьдралын тойрогт гал асаадаг бас тамын галаар асаагддаг.

7 Учир нь зэрлэг амьтдын, шувуудын, могойнуудын мөн тэнгис дэх зүйлсийн бүх төрөл нь хүн төрөлхтнөөр номхруулагдсан бөгөөд номхруулагдсаар байна.

8 Харин нэг ч хүн хэлийг номхруулж чаддаггүй. Энэ нь хазаарлагдашгүй хорон муу, үхлийн хороор дүүрэн юм.

9 Бид үүгээр Шүтээнийг буюу Эцэгийг ерөөдөг. Мөн бид үүгээр Шүтээнтэй адил төстэй байдлын дагуу бүтээгдсэн хүмүүнийг хараадаг.

10 Нэг л амнаас ерөөхүй бас хараахуй гардаг аж. Ахан дүүс минь, эдгээр нь ийм байх ёсгүй.

11 Булаг нэг ундраганаас цэнгэг болон гашуун ус гаргадаг уу?

12 Ахан дүүс минь, инжрийн мод чидун жимсийг эсвэл усан үзмийн мод инжрийг гаргаж чадна гэж үү? Үүнчлэн ямар ч булаг давстай болон цэнгэг усыг зэрэг гаргадаггүй.

13 Та нарын дунд хэн нь мэргэн бас мэдлэгтэй вэ? Тэр нь өөрийнхөө үйлсүүдийг мэргэн ухааны номхон байдлаар сайн хэв маягаас харуулаг.

14 Харин хэрэв та нар зүрх сэтгэл дотроо гашуун атаархал болон тэмцэлтэй бол бүү сайрх бас үнэний эсрэг бүү худал ярь.

15 Ийм мэргэн ухаан нь дээрээс бууж ирдэггүй харин газрынх, төрөлхийнх, чөтгөрийнх юм.

16 Учир нь хаана атаархал болон тэмцэл байна, тэнд будлиан самуун болон ёрын муу бүх ажил байдаг.

17 Харин дээрээс байдаг мэргэн ухаан нь нэн түрүүнд цэвэр, тэгээд амар тайванч, элэгсэг, чих зөөлөнтэй, өршөөл болон сайн жимсүүдээр дүүрэн, алаг үзэлгүй бөгөөд хоёр нүүр гаргалтгүй байдаг.

18 Тэгээд зөв байдлын жимс нь амар тайвныг бий болгогчдын амар тайвнаар таригддаг.

Ler em outra tradução

Comparar lado a lado