1 Тиймээс түүний амралт руу орох амлалт нь бидэнд үлдсэн байгаа тул та нарын хэн нэгэнд нь үүнээс хоцорчээ гэж тооцогдохгүйн тулд эмээцгээе.
2 Учир нь сайн мэдээ бидэнд тунхаглагдсан шиг тэдэнд ч бас яг адилхан. Гэхдээ тунхаглагдсан үг нь үүнийг сонссон тэдний дотор итгэлтэй холилдоогүй тул тэдэнд ашиг тустай байгаагүй.
3 Учир нь итгэсэн бид амралт руу ордог. Яг л тэрбээр, Би өөрийн хилэгнэл дотор тангарагласан дагуу, Хэрэв тэд миний амралт руу орох болбол гэж хэлсэн ёсоор. Хэдийгээр ажлууд нь дэлхийн сууриас өмнө дууссан байсан ч.
4 Учир нь долоо дахь өдрийн тухайд тэрбээр нэгэн хэсэгт, Тэгээд Шүтээн долоо дахь өдөр бүх ажлаасаа амарсан гэж ийн хэлсэн.
5 Мөн дахиад энэ хэсэгт, Хэрэв тэд миний амралтанд орох болбол гэсэн.
6 Үзвээс тийнхүү үүн рүү орох нь зарим хүнд үлдээд байна. Харин үүнийг анх өөрсдөдөө тунхаглуулсан хүмүүс үл итгэлээс болоод ороогүй.
7 Дахиад тэрбээр удаан хугацааны дараа Давийдаар нэгэн өдрийг онцлон, Өнөөдөр гэсэн. Яг л, Өнөөдөр хэрэв та нар түүний дуу хоолойг сонсвол өөрсдийн зүрх сэтгэлийг бүү хатууруул гэсэнчлэн юм.
8 Учир нь хэрэв Ихошуа тэдэнд амралт өгчихсөн юм бол хожим нь тэрбээр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.
9 Тиймээс Шүтээний хүмүүст амралт үлдсэн байгаа.
10 Учир нь түүний амралт руу орсон хүн өөрийнхөө ажлуудаас бас больсон. Яг л Шүтээн өөрийнхөө ажлуудаас больсон шиг.
11 Тиймээс тэрхүү амралт руу орохоор хөдөлмөрлөцгөөе. Эс бөгөөс хэн нэг нь үл итгэлийн мөнөөх жишээний дагуу унах вий.
12 Учир нь Шүтээний үг бол амьд бөгөөд хүчирхэг бас хоёр талдаа иртэй ямар ч илднээс илүү хурц, бүр сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд чөмгийг хуваагдахуй болтол нэвт сүлбэдэг бөгөөд зүрх сэтгэлийн бодлууд ба санаархлуудыг шүүн харагч юм.
13 Түүнчлэн түүний өмнө ил болгогдоогүй ямар ч бүтээл байдаггүй. Харин бидний өчиг өгөх ёстой түүний мэлмийд бүх зүйл нүцгэн бөгөөд нээгдсэн байдаг.
14 Тиймээс тэнгэрүүдээр дайран гарсан агуу тэргүүн тахилч буюу Шүтээний Хүү Есүс бидэнд байгаа тул тунхаглалаа бат баримталцгаая.
15 Учир нь дорой байдлуудыг маань мэдэрч чаддаггүй нь биш, харин бүх талаар бидэн шиг соригдсон ч гэмээс ангид байдаг тэргүүн тахилч бидэнд бий.
16 Тийм учраас бид хэрэгтэй үед нь тусламж үзүүлдэг өршөөлийг хүртэх бас энэрлийг олохын тулд энэрлийн хаан суудал руу зоригтойгоор очицгооё.