Gálatas 6

MONKJV

1 Ахан дүүс ээ, хэрэв хүн буруу зүйлд гүйцэгдэн автвал сүнслэг байдаг та нар тийм нэгнийг номхон байдлын сүнсэн дотор сэргээн босго. Чи ч бас соригдчихгүйн тулд өөрийгөө анхаар.

2 Нэг нэгнийхээ ачаа дарамтуудыг үүрэлц. Тэгээд Христийн хуулийг ийнхүү биелүүл.

3 Учир нь хэрэв хүн юу ч биш байж, өөрийгөө ямар нэгэн юм мөн гэж бодвол тэрбээр өөрийгөө хуурч байна.

4 Харин хүн бүр өөрийнхөө ажил үйлсийг шалгаг. Тэгээд тэр үедээ тэрбээр өөр хүнд биш, харин ганцхан өөртөө хөөрөн баярлах болно.

5 Учир нь хүн бүр өөрийнхөө ачааг үүрнэ.

6 Гэвч үгийг заалгадаг нь заадаг хүнтэйгээ бүх сайн зүйл дотор хуваалцаг.

7 Бүү мэхлэгд. Шүтээн элэг доог болгогддоггүй. Учир нь хүмүүн юу тарьж байна, түүнийгээ бас хураана.

8 Яагаад гэвэл махбод руу тарьдаг нь махбодоос ялзралыг хураана. Харин Сүнс рүү тарьдаг нь Сүнснээс мөнхийн амьдралыг хураана.

9 Тийнхүү бүгдээрээ сайныг үйлдэхдээ цуцахгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал хураах ёстой цагтаа хураана.

10 Тиймээс бидэнд боломж гарах үед нь бүх хүнд, ялангуяа итгэлийн гэрийнхэнд сайныг үйлдэцгээе.

11 Өөрийнхөө гараар ямар том захиа бичсэнийг минь та нар харж байна.

12 Махбодод таатай харагдахыг хүсдэг хүн болгон зөвхөн Христийн загалмайн төлөө хавчигдахгүйн тулд л та нарыг хөвч хөндүүлэхийг албаддаг.

13 Учир нь хөвч хөндүүлсэн тэд ч хуулийг сахидаггүй. Харин тэд та нарын махбодоор сайрхахын тулд та нарыг хөвч хөндүүлсэн байхыг хүсдэг.

14 Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр зүйлээр сайрхах явдал надад бүү байг. Түүгээр дэлхий миний хувьд бас би дэлхийн хувьд цовдлогдчихсон.

15 Учир нь Христ Есүс дотор хөвч хөндүүлэлт ч, хөвч үл хөндүүлэлт ч ямар ч зүйлд хүчгүй, харин шинэ бүтээл л юм.

16 Тэгээд энэ дүрмийн дагуу алхдаг болгонд, тэдэн дээр бас Шүтээний Израйль дээр амар тайван ба өршөөл байдаг.

17 Үүнээс хойш ямар ч хүн надад төвөг бүү удаг. Учир нь би өөрийн биедээ Эзэн Есүсийн тэмдгүүдийг тээдэг.

18 Ахан дүүс ээ, бидний Эзэн Есүс Христийн энэрэл та нарын сүнстэй хамт байг. Аминь.

Ler em outra tradução

Comparar lado a lado