Efésios 3

MONKJV

1 Энэ шалтгааны улмаас Паулос би Жүүд бусчууд та нарын төлөөх Есүс Христийн хоригдол байгаа юм.

2 Үнэхээр надаар та нар луу өгөгдсөн Шүтээний энэрлийн түгээлтийн талаар,

3 тэрбээр нууцыг илчлэлтээр надад хэрхэн мэдүүлснийг (өмнө нь би хэдэн үгээр бичсэнчлэн,

4 тэдгээрийг та нар уншихдаа Христийн нууц доторх миний мэдлэгийг ойлгох байх)

5 тэрхүү нууц нь түүний ариун төлөөлөгчид болон эш үзүүлэгчдэд эдүгээ Сүнсээр илчлэгдээд байгаа шигээ хүмүүний хөвгүүдэд өөр цаг үед мэдэгдээгүй байсныг,

6 энэ нь Жүүд бусчууд сайн мэдээгээр дамжуулан хамтран өвлөгчид бас адил биеийнх бас Христ дэх түүний амлалтыг хүртэлцэгчид болохын тулд гэдгийг,

7 түүний хүч чадлын үр нөлөөтэй ажиллагаагаар надад өгөгдсөн Шүтээний энэрлийн бэлгийн дагуу сайн мэдээгээр би үйлчлэгч болгогдсон гэдгийг та нар сонссон.

8 Бүх ариун хүмүүсийн хамгийн өчүүхнээс ч өчүүхэн надад энэ энэрэл өгөгдсөн. Энэ нь би Христийн тайлагдашгүй баялгуудыг Жүүд бусчуудын дунд тунхаглахын тулд,

9 мөн Есүс Христээр бүх зүйлийг бүтээлгэсэн Шүтээн дотор дэлхийн эхлэлээс нууцлагдсан байсан нууцын нөхөрлөл нь юу болохыг бүх хүнд харуулахын тулд юм.

10 Энэ нь Шүтээний мэргэн ухааны олон хэлбэрийг эдүгээ чуулганаар дамжуулан тэнгэрийн газруудад буй захиргаанууд ба эрх мэдлүүдэд,

11 бидний Эзэн Христ Есүсийн дотор түүний гүйцэтгэсэн тэрхүү мөнхийн зорилгын дагуу мэдүүлэхийн тулд байв.

12 Есүст итгэх итгэлээр дамжуулан түүн дотор бидэнд зоригтой байдал бас бат итгэлтэйгээр нэвтрэх эрх бий.

13 Тиймээс та нарын яруу алдар болдог та нарын төлөөх миний зовлонгуудад та нар цуцахгүй байгаасай гэж би хүсэж байна.

14 Энэ шалтгаанаас бидний Эзэн Есүс Христийн Эцэгт,

15 тэнгэр ба газар дахь бүхэл гэр бүл өөрөөс нь нэрлэгддэг түүнд би өвдөг сөгддөг нь,

16 түүний Сүнсээр дамжин хүч чадлаар дотоод хүн дотроо хүчирхэгжихийг чинь тэр та нарт яруу алдрынхаа баялгуудын дагуу соёрхоосой,

17 Христ та нарын зүрх сэтгэл дотор итгэлээр оршоосой, та нар хайр дотор үндэслэгдсэн бас суулгагдсан байгаасай,

18 өргөн нь, урт нь, гүнзгий нь, өндөр нь юу болохыг та нар бүх ариун хүмүүсийн хамт ойлгож чадаасай,

19 мөн мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдээсэй, та нар Шүтээний бүх дүүрэн байдлаар дүүргэгдээсэй гэсэндээ юм.

20 Эдүгээ бидний гуйх эсвэл бодох бүх зүйлээс дээгүүр, бидний дотор ажилладаг хүч чадлын дагуу хэмжээлшгүй бялхснаар хийх чадвартай

21 түүн рүү яруу алдар Христ Есүсээр дамжин чуулган дотор бүх үеийн туршид, мөнхийн мөнхөд байг. Аминь.

Ler em outra tradução

Comparar lado a lado