2 Timóteo 4

MONKJV

1 Тийм учраас Шүтээний өмнө бас амьд ба үхэгсдийг өөрийн үзэгдэлт болон хаанчлалынхаа үеэр шүүх Эзэн Есүс Христийн өмнө би чамд

2 үгийг тунхаглаж, зохистой үед нь ч, зохисгүй үед нь ч бэлэн байж, бүхий л тэвчээр ба сургаалтайгаар гэмшүүлж, зэмлэж, уриалахыг даалгаж байна.

3 Учир нь тэд эрүүл зөв сургаалыг үл тэвчин харин ч чих нь загатнаж, өөрсдийнхөө хүсэл тачаалуудын дагуу багш нарыг өөрсөд рүүгээ бөөгнүүлэх

4 мөн тэд чихээ үнэнээс эргүүлж улмаар үлгэр домог руу эргүүлэгдэх тийм цаг ирнэ.

5 Харин чи бүх зүйлд эрүүл саруул ухаантай бай. Зовлон бэрхшээлийг туулж, сайн мэдээ тунхаглагчийн ажлыг хийж, үйлчлэлээ бүрэн батал.

6 Учир нь одоо ч би тахил болоход бэлэн байгаа бөгөөд миний орхин одохуйн цаг хаяанд байна.

7 Би сайн тэмцлээр тэмцсэн. Би уралдааны замаа дуусгасан. Би энэхүү итгэлийг сахисан.

8 Түүнчлэн зөв байдлын титэм миний төлөө хадгалагдаж байгаа. Зөв шүүгч Эзэн үүнийг надад мөнөөх өдөр өгөх бөгөөд зөвхөн надад биш, харин өөрийнх нь үзэгдэлтийг хайрладаг бүгдэд бас өгнө.

9 Над руу хурдан ирэхийг чармай.

10 Учир нь Крийскис Галатиа руу, Тийтос Далматиа руу харин Димас өнөөгийн дэлхийг хайрласан тул намайг орхиж, Тэссалонийки руу явсан.

11 Зөвхөн Лукаас надтай хамт байна. Мааркосыг аваад, өөртэйгөө хамт авчраарай. Учир нь тэрбээр энэхүү үйлчлэлд надад тустай.

12 Мөн би Тюхикоосыг Ээфэсос руу явуулсан.

13 Чи ирэхдээ Троас дахь Каарпост миний үлдээсэн дээл, номнууд, ялангуяа илгэн цаасан дээрх бичээснүүдийг авчраарай.

14 Зэсийн дархан Александрос надад маш их ёрын мууг үйлдсэн. Эзэн түүнд үйлсүүдийнх нь дагуу шан хүртээнэ.

15 Чи ч бас түүнээс болгоомжил. Яагаад гэвэл тэр бидний үгсийг асар ихээр эсэргүүцсэн.

16 Миний анхны өмгөөлөл дээр хэн ч надтай хамт байгаагүй харин бүгд намайг орхисон. Энэ нь тэдэнд бүү тооцогдоосой гэж би Шүтээнээс гуйж байна.

17 Гэвч надаар дамжин номлол бүрэн мэдэгдэж, Жүүд бусчууд бүгд сонсож болохын тулд Эзэн надтай хамт байж, намайг хүчирхэгжүүлсэн. Бас би арслангийн амнаас аврагдсан.

18 Мөн Эзэн намайг ёрын муу үйлс бүрээс аварч улмаар өөрийнхөө тэнгэрийн хаанчлал руу хадгална. Түүнд яруу алдар мөнхийн мөнхөд байг. Аминь.

19 Приска, Акюлас болон Онисийфоросын гэрийнхэнд мэнд хүргээрэй.

20 Ээрастос Кооринтост үлдсэн. Харин Троофимос өвдсөн тул би Мийлитост үлдээсэн.

21 Чи өвлөөс өмнө ирэхийг чармай. Чамд болон Пуудис, Лийнос, Клаудиа нарт мөн бүх ахан дүүст Эүвүлос мэнд хүргэж байна.

22 Эзэн Есүс Христ чиний сүнстэй хамт байг. Энэрэл чамтай хамт байг. Аминь.

Ler em outra tradução

Comparar lado a lado