1 Есүс Христ дотор байдаг тэрхүү амьдралын амлалтын дагуу, Шүтээний хүслээр Есүс Христийн нэгэн төлөөлөгч болсон Паулосоос
2 эрхэмлэн хайрлагдсан хүү Тимоотеост. Шүтээн Эцэг ба бидний Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван чамд байна.
3 Би чиний талаарх дурдалтыг гуйлтнууддаа өдөр ч бас шөнө ч тасралтгүй байлгадагтаа Шүтээнд талархдаг. Би эцэг өвгөдөөсөө эхлэн түүнд цэвэр ариун ухамсраар үйлчилдэг.
4 Би чиний нулимсыг санан, чамтай уулзахыг маш их хүсэж байна. Тэгвэл би баяр хөөрөөр дүүргэгдэнэ.
5 Чиний дотор байгаа энэ чинхүү итгэлийг би дурсан санахдаа энэ нь эхлээд чиний эмээ Лоист улмаар чиний ээж Евнийкид байсан бөгөөд чамд ч бас байдаг гэдэгт би бат итгэлтэй болгогдсон.
6 Тийм учраас миний гар тавилтаар чиний дотор бий болгогдсон Шүтээний бэлгийг дүрэлзүүлэн бадраахыг би чамд сануулж байна.
7 Учир нь Шүтээн бидэнд айдсын бус, харин хүч чадал, хайр, эрүүл саруул ухааны сүнсийг өгсөн.
8 Тиймээс бидний Эзэний тухай гэрчлэлээс болон түүний хоригдол надаас бүү ич. Харин Шүтээний хүч чадлын дагуух сайн мэдээнээс байдаг зовлонгуудаас хуваалцагч бай.
9 Тэр биднийг үйл хэргийн маань дагуу биш, харин дэлхийн эхлэлээс өмнө Есүс Христ дотор бидэнд өгөгдсөн байсан өөрийн зорилго ба энэрлийн дагуу аварсан бөгөөд ариун дуудлагаар дуудсан.
10 Харин энэхүү зорилго ба энэрэл нь эдүгээ бидний Аврагч Есүс Христийн үзэгдэлтээр ил болгогдсон. Тэрбээр үхлийг устгаж улмаар амьдрал ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд гаргасан.
11 Сайн мэдээний төлөө би Жүүд бусчуудын номлогчоор, төлөөлөгчөөр, багшаар томилогдсон.
12 Энэ шалтгааны улмаас би бас эдгээр зүйлээр зовж байна. Гэсэн ч би ичдэггүй. Яагаад гэвэл би хэнд итгэдгээ мэддэг бөгөөд түүнд даатгасан зүйлийг минь мөнөөх өдрийн төлөө тэр хамгаалах чадвартай гэдэгт би үнэмшүүлэгдсэн.
13 Надаас сонссон эрүүл зөв үгсийн хэв маягийг Есүс Христ дэх итгэл ба хайран дотор баримтал.
14 Чамд даатгагдсан тэрхүү сайн зүйлийг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.
15 Азид байгаа бүх хүн надаас эргэсэн гэдэг үүнийг чи мэддэг. Тэдний дунд Фюгеллос, Ермогээнис нар байгаа.
16 Онийсифоросын гэрийнхэнд Эзэн өршөөл соёрхог. Учир нь тэр намайг байнга сэргээдэг байсан бөгөөд миний гинжнээс ичээгүй,
17 харин ч Ромд байхдаа намайг хичээнгүйлэн хайсан бөгөөд олсон.
18 Мөнөөх өдөр тэрбээр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхог. Мөн тэрбээр Ээфэсост надад хэчнээн олон зүйлд үйлчилснийг чи маш сайн мэдэж байгаа.