1 Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба түүний хүүхдүүдэд. Тэднийг би, зөвхөн би ч биш, харин үнэнийг мэддэг болсон бүх хүн үнэн дотор бас хайрладаг нь
2 бидний дотор оршдог бас бидэнтэй үүрд байх үнэнээс болоод юм.
3 Шүтээн Эцэгээс бас Эцэгийн Хүү Эзэн Есүс Христээс энэрэл, өршөөл, амар тайван нь үнэн ба хайр дотор та нартай хамт байг.
4 Эцэгээс бидний хүлээн авсан тушаалын дагуу таны хүүхдүүдийн зарим нь үнэн дотор алхаж байгааг би олж мэдсэндээ маш их баясан хөөрсөн.
5 Тэгээд эдүгээ би танд ямар нэг шинэ тушаал бичиж байгаа адил биш, харин бидэнд эхнээсээ байсан зүйл буюу нэг нэгнээ хайрлахыг эзэгтэй танаас хичээнгүйлэн гуйж байна.
6 Мөн бид түүний тушаалуудын дагуу алхах гэдэг энэ нь хайр юм. Энэ бол та нарын эхнээсээ сонссоны дагуу та нар дотор нь алхах тэрхүү тушаал юм.
7 Учир нь олон мэхлэгч дэлхий рүү орж ирээд байна. Тэд Есүс Христ махбод дотор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Ийм нь мэхлэгч ба антихрист юм.
8 Өөрсдөдөө анхаар. Энэ нь бид өөрсдийн хөдөлмөрлөсөн зүйлсээ алдалгүй харин дүүрэн шагналыг хүлээн авахын тулд юм.
9 Хууль зөрчдөг бас Христийн сургаал дотор байдаггүй хэнд ч бай Шүтээн байдаггүй. Христийн сургаал дотор байдаг хүнд Эцэг, Хүү хоёр хоёулаа байдаг.
10 Хэрэв хэн нэгэн та нар луу ирэх бөгөөд энэ сургаалыг үл авчирвал түүнийг гэртээ бүү хүлээж ав бас түүнтэй бүү мэндлэн ярилц.
11 Учир нь түүнтэй мэндлэн ярилцдаг нь түүний ёрын муу үйл хэргүүдийн хуваалцагч болдог.
12 Та нарт бичих олон зүйл надад байгаа ч цаас болон бэхээр дамжуулан бичихийг хүсэхгүй байна. Харин бидний баяр хөөр дүүрэн болохын тулд би та нар дээр очиж, нүүр нүүрээрээ ярилцана хэмээн бат найдаж байна.
13 Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүд, танд мэнд хүргэж байна. Аминь.