1 Эдүгээ Сүнс, хожмын цаг үеүдэд зарим хүн итгэлээс салж, уруу татагч сүнснүүд болон чөтгөрүүдийн сургаалуудад анхаарлаа хандуулна гэдгийг,
2 ухамсар нь халуун төмрөөр хайрагдсан тэд хоёр нүүр гарган худал ярьж,
3 гэрлэхийг хориглон, үнэнд итгэдэг бөгөөд мэддэг хүмүүсийн талархалтайгаар хүлээн авахуй руу Шүтээний бүтээсэн хоолноос цээрлэхийг тушаана гэдгийг тодорхой хэлж байна.
4 Учир нь Шүтээний бүтээл бүр сайн бөгөөд хэрэв талархалтайгаар хүлээн авбал гологдох юу ч байхгүй.
5 Яагаад гэвэл энэ нь Шүтээний үг ба гуйлтаар ариусгагддаг.
6 Хэрэв чи энэ зүйлсийг ахан дүүстээ сануулдаг бол чи өөрийн болгосон энэхүү итгэлийн болон сайн сургаалын үгс дотор тэжээгдсэн Есүс Христийн сайн үйлчлэгч болно.
7 Харин эрээ цээргүй бас хөгшин авгай нарын үлгэр домгоос татгалз. Тэгээд сүсэг бишрэлтэй байдал руу өөрийгөө дасгалжуул.
8 Учир нь биеийн дасгал өчүүхэн ашиг тустай байдаг. Харин одоо ба хожим ирэх амьдралын амлалт бүхий сүсэг бишрэлтэй байдал нь бүх зүйлд тустай.
9 Энэ бол итгэмжит үг бөгөөд бүх хүлээн авахуйн үнэ цэнэтэй.
10 Учир нь бид ийм учраас хөдөлмөрлөдөг бөгөөд бас буруушаагддаг. Яагаад гэвэл бид амьд Шүтээнд бат найддаг. Тэр бол бүх хүний ялангуяа итгэдэг хүмүүсийн Аврагч юм.
11 Эдгээр зүйлийг тушаа бас зааж сурга.
12 Чиний залуу насыг хэн ч бүү ад үзэг. Харин чи үгээр, яриагаар, хайрлахуйгаар, сүнсээр, итгэлээр, цэвэр ариун байдлаар итгэгчдийн үлгэр жишээ бол.
13 Намайг очтол уншихуйд, уриалахуйд, сургаалд анхаарал хандуул.
14 Ахлагч нарын гар тавилт бүхий эш үзүүллэгээр чамд өгөгдсөн чамд байгаа бэлгийг бүү үл тоомсорло.
15 Эдгээр зүйлийг бясалга. Чиний ололт бүгдэд харагдахын тулд эдгээрт өөрийгөө бүрэн зориул.
16 Өөртөө болон сургаалд анхаар. Эдгээрийн дотор үргэлжлүүл. Учир нь үүнийг хийж байгаагаараа чи өөрийгөө бас чамайг сонсдог хүмүүсийн аль алиныг нь аварна.